Эмийн чанарын хяналт ба GMP, хадгалалтын стандарт
1. Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP):
- Үндсэн 3 зорилго: Эмийн үйлдвэрлэлийн явцад хүний алдаа (эмийн холилдох, шошго солигдох)-г хамгийн бага болгох, бактери болон гадны биетээр бохирдох, солбицсон бохирдол (cross-contamination)-оос найдвартай урьдчилан сэргийлэх, чанарын хатуу хяналтын тогтолцоог баталгаажуулах.
2. Эмийн хадгалалтын температурын олон улсын стандарт:
- Хөргөгчинд хадгалах (Хүйтэн гинж / Cold chain): 2°C - 8°C (Вакцин, Инсулин, биологийн бэлдмэл). Хөлдөөж БОЛОХГҮЙ!
- Сэрүүн нөхцөл: 8°C - 15°C.
- Өрөөний температурт: 15°C - 25°C.