Байгалийн гаралтай алкалоид ба зүрхний гликозидууд
1. Зүрхний гликозидууд (Дигоксин):
- Хуруувчин цэцэг (Digitalis purpurea, Digitalis lanata)-ээс гарган авдаг.
- Үйлчлэх механизм: Зүрхний булчингийн эсийн мембран дээрх Na+/K+-АТФаза ферментийг сонгомлоор хориглосноор эс дотор натри ихсэж, Na+/Ca2+ солилцооны дүнд кальцийн ион (Ca2+) ихэсдэг. Үүний үр дүнд зүрхний агшилтын хүч нэмэгдэнэ (эерэг инотроп үйлдэл).
- Эмчилгээний цонх нарийн тул хордлого (брадикарди, шар ногоон туяатай харах, хэм алдагдал)-оос болгоомжилно.
2. Тропаны алкалоидууд (Атропин):
- Хүн хараас (Atropa belladonna)-аас ялгаж авдаг бөгөөд М-холинорецепторыг хориглож хүүхэн хараа тэлэх, шүлс ялгаралтыг багасгах, зүрхний цохилтыг түргэсгэх үйлдэл үзүүлнэ.