Эмийн молекулын бүтэц ба үйлчлэлийн хамаарал (SAR)
1. Бүтэц ба биологийн идэвхийн хамаарал (SAR):
- Эмийн молекулын химийн бүтэц, функциональ бүлгүүд нь зорилтот рецептор эсвэл ферменттэйгээ устөрөгчийн холбоо, ионы холбоо, ван-дер-ваальсын хүчээр холбогддог.
2. Эмийн ионжилт ба нэвчилт (pKa ба рН):
- Эмийн молекулын ионжоогүй хэлбэр (non-ionized) нь липофиль чанар өндөртэй тул эсийн липидийн давхаргыг чөлөөтэй нэвтэрч шимэгддэг.
- Ионжсон хэлбэр (ionized) нь усанд уусамтгай боловч биологийн мембраныг нэвтрэх чадвар муу байдаг.
3. Аспирин (Ацетилсалицилын хүчил):
- Салицилын хүчлийн фенолын гидроксил бүлгийг ацетилжуулснаар ходоодны салстыг шууд цочроох нөлөөг бууруулсан эфирийн холбоот про-эм хэлбэр юм.