Антибиотик эмчилгээний зарчим ба бактерийн тэсвэржилт
1. Бета-лактам бүлгийн антибиотикууд:
- Пенициллин, Цефалоспорин, Карбапенем, Монобактам зэрэг орно.
- Үйлчлэх механизм: Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг хариуцдаг транспептидаза (Penicillin-Binding Proteins - PBP) ферментийг сонгомлоор дарангуйлснаар эсийн ханыг задалж нян устгах (bactericidal) үйлдэл үзүүлнэ.
- Тэсвэржилтийн механизм: Бактериуд бета-лактамаза фермент ялгаруулж антибиотикийн бета-лактам цагиргийг задлах замаар тэсвэртэй болдог (Үүний эсрэг клавуланы хүчил, сульбактам, тазобактам зэрэг саатуулагчийг хослуулдаг).
2. Харшлын солбицох урвал (Cross-reactivity):
- Пенициллинд хүнд хэлбэрийн анафилаксийн харшилтай өвчтөнд химийн бүтцийн ижил төстэй байдлаас шалтгаалан 1-р үеийн цефалоспорин хэрэглэхэд 3-5%-д солбицох харшил үүсч болзошгүй тул маш болгоомжтой хандах буюу макролид, хинолоноор солино.