Хэвтрийн өвчтөний даралт шарх (Холголт)-аас сэргийлэх
1. Даралт шархны механизм:
- Капиллярын дотоод даралт (32 мм.муб)-аас дээш даралт ясны товгор дээр удаан хугацаанд үйлчилснээс эд цусан хангамжгүй болж үхэждэг.
2. Урьдчилан сэргийлэх гол стандартууд:
- Орон дээр хэвтэж буй өвчтөний байрлалыг хамгийн багадаа 2 ЦАГ ТУТАМД сольж өөрчлөх.
- Тэргэнцэр дээр суугаа өвчтөн 15-20 МИНУТ ТУТАМД гараараа өргөгдөж (wheelchair push-up) суудлын ясны даралтыг чөлөөлөх.
- Ахар сүүл (Sacrum) болон дунд чөмөгний их эргүүлэг (Greater trochanter)-ийн шархнаас сэргийлэхийн тулд хажуу тийш 30 градусын өнцгөөр ээлжлэн дэр ивж хэвтүүлэх.