Паркинсоны өвчний нөхөн сэргээх хөдөлгөөн засал
1. Паркинсоны өвчний 4 үндсэн шинж (TRAP):
- Tremor: Тайван үеийн салганал (Pill-rolling tremor).
- Rigidity: Хөшүүн байдал (Хүрд арааны шинж - Cogwheel rigidity).
- Akinesia/Bradykinesia: Хөдөлгөөн хомсдох, удаашрах.
- Postural instability: Тэнцвэр алдагдах, урагш тонгойсон байрлал.
2. Хөдөлгөөн заслын гол стратеги:
- Хөлдөх алхаа (Freezing of gait)-г засахад: Шалны зураас, лазер шугам зэрэг харааны дохио (Visual cues) эсвэл метрономын жигд хэмнэлт сонсголын дохио (Auditory cues) ашиглах.
- LSVT BIG арга: Далайцтай том хөдөлгөөн, нурууг гэдийлгэх дасгалууд хийлгэх.