Дээд мөчний тусгай сорилууд ба захын мэдрэл
1. Тохойн эмгэгийн сорилууд:
- Cozen test: Бугуйг хүчээр гэдийлгэхэд эсэргүүцэл үзүүлж бугалганы гадна булуу орчим өвдөлт үүсэхийг шалгах (Теннисний тохой).
- Golfer's elbow test: Бугуйг нугалахад эсэргүүцэл үзүүлж дотор булуу орчим өвдөх (Медиал эпикондилит).
2. Захын мэдрэлийн үнэлгээ:
- Froment sign: Богтос мэдрэлийн (Ulnar nerve) саажилтын үед эрхийг ойртуулагч (Adductor pollicis) сааждаг тул цаас бариулахад эрхий хурууны үзүүрийг нугалж (Flexor pollicis longus ашиглан) барих шинж.
- Tinel sign: Мэдрэл дарагдсан эсвэл нөхөн төлжиж буй цэг дээр хуруугаар тогшиход мэдрэлийн дагуу цахилгаан цохих мэт бадайрах шинж.