Тохой ба шууны үений биомеханик
1. Тохойн үений бүтэц ба биомеханик:
- Бугалга-богтосны үе (Humeroulnar): Нугасан үе бөгөөд нугалах ба тэнийх хөдөлгөөн хийнэ.
- Бугалга-шувууны үе (Humeroradial) ба Богтос-шувууны дээд үе (Proximal radioulnar): Шууны эргэх хөдөлгөөн (pronation, supination)-ийг хариуцна.
2. Теннисний тохой (Lateral epicondylitis):
- Бугалганы гадна булууны үрэвсэл бөгөөд сарвуу гэдийлгэгч богино булчингийн (Extensor carpi radialis brevis - ECRB) шөрмөсөнд давтагдах механик ачаалал, бичил гэмтэл хуримтлагдсанаас үүсдэг.