Нугас ба захын мэдрэлийн гэмтлийн хөдөлгөөн засал
1. Нугасны гэмтэл (Spinal Cord Injury - SCI) ба түвшин:
- C6 түвшний гэмтэл: Бугуй гэдийлгэгч (Extensor carpi radialis) булчин ажилладаг тул Tenodesis эффектийг ашиглан бугуйгаа гэдийлгэх үед хуруунууд өөрийн эрхгүй атгагдах механизмаар эд зүйлс барьж бие даан хооллох боломжтой. Ийм өвчтөний хурууны нугалагч шөрмөсийг хэт сунгаж болохгүй!
- T1-T12 түвшний гэмтэл: Дээд мөчний бүрэн үйл ажиллагаатай, тэргэнцрийг бие даан жолоодох, шилжин суух чадвартай.
- L1-L3 түвшний гэмтэл: Түнхний нугалагч ба өвдөг тэнийлгэгч булчингийн тусламжтайгаар ортозтой (KAFO) богино зайд алхах боломжтой.
2. Захын мэдрэлийн гэмтэл:
- Тахилзуурын ерөнхий мэдрэлийн (Common peroneal nerve) гэмтэл: Тавхайг гэдийлгэгч булчингууд саажиж тавхай унжих (Foot drop) тул шагай-тавхайн бэхэлгээ (AFO - Ankle-Foot Orthosis) хэрэглэнэ.
- Бугалганы сарвууны мэдрэл (Radial nerve) гэмтэхэд: Бугуй унжих (Wrist drop) тул гэдийлгэгч чиг барина.