Алхааны мөчлөг ба эмгэг алхааны шинжилгээ
1. Алхааны мөчлөг (Gait cycle):
- Хөл газарт хүрэх мөчөөс эхлэн тухайн хөл дахин газарт хүрэх хүртэлх хугацааг 1 бүрэн мөчлөг гэнэ.
- Тулах үе (Stance phase, 60%): Өсгий газарт хүрэх (Heel strike), тавхай бүтэн буух (Foot flat), дунд тулалт (Mid stance), өсгий хөндийрөх (Heel off), өлмий түлхэх (Toe off).
- Савлах үе (Swing phase, 40%): Эхэн үе (Initial swing), дунд савлалт (Mid swing), төгсгөл үе (Terminal swing).
2. Гол эмгэг алхаанууд:
- Trendelenburg алхаа: Дунд өгзөгний булчингийн (Gluteus medius) сулрал эсвэл дээд өгзөгний мэдрэлийн гэмтлээс болж нэг хөл дээр зогсоход эсрэг талын аарцаг доош унжих эмгэг.
- Саа өвчний алхаа (Circumduction gait): Спастик саажилтын үед хөлөө өвдгөөр нь нугалж чадахгүй тул гадагш хагас тойрог хэлбэрээр далайж алхах.
- Унжгар тавхайн алхаа (Steppage gait): Гүн шилбэний мэдрэл гэмтсэний улмаас тавхайг гэдийлгэгч булчин саажиж, хөлөө өндөр өргөж алхах.