Хүүхдийн халууралтын таталт (Febrile Convulsion)-ийн ялган оношилгоо
Тодорхойлолт: Төв мэдрэлийн тогтолцооны халдваргүй, 6 сартайгаас 5 насны хүүхдэд халууралттай (>38.0°C) хавсран тохиолдох таталт.
Энгийн ба төвөгтэй халууралтын таталтын ялгаа:
1. Энгийн таталт (Simple, 80-85%):
- Ерөнхий шинжтэй (бүх бие татах, tonic-clonic)
- 15 минутаас богино үргэлжилнэ
- 24 цагийн дотор дахилтгүй (1 удаа л татна)
- Таталтын дараа мэдрэлийн үлдэц шинжгүй (Тоддын саа байхгүй).
2. Төвөгтэй таталт (Complex, 15-20%):
- Нэг талын эсвэл хэсэгчилсэн (focal) таталт
- 15 минутаас дээш үргэлжилнэ
- 24 цагийн дотор давтагдана.
Эмчилгээ:
- Ихэнх энгийн таталт 2-5 минутад өөрөө зогсдог. Хүүхдийг хажуу байрлалд хэвтүүлж, амьсгалын замыг чөлөөлнө.
- Хэрэв таталт 5 минутаас дээш үргэлжилбэл: Диазепам 0.2-0.5 мг/кг шулуун гэдсээр эсвэл Мидазолам 0.2 мг/кг хамарт цацах/букаль байдлаар өгнө.
- Менингит сэжиглэсэн үед харцаганы хатгалт (LP) хийж нугасны шингэнийг заавал шинжилнэ.