Бөөрний архаг дутагдал (CKD) ба хүнд хэлбэрийн кали ихсэлт (Hyperkalemia)
Кали ихсэлтийн хил хязгаар: Сийвэнгийн K+ >5.5 ммоль/л (Хүнд хэлбэр: >6.5 ммоль/л эсвэл ЭКГ-д өөрчлөлт илэрсэн үе).
ЭКГ-ийн дэс дараалсан өөрчлөлт:
1. Өндөр, шовх үзүүртэй Т шүд (Tented/Peaked T wave) эхэлж гарна.
2. PR интервал уртсах, P шүд хавтгайрах/алга болох.
3. QRS комплекс өргөсөх.
4. QRS ба T нийлж синус хэлбэрийн муруй (Sine wave) үүсэх -> ховдлын фибрилляци, асистолид шилжих аюултай.
Яаралтай эмчилгээний 3 үе шат:
1. Зүрхний булчингийн мембраныг тогтворжуулах (1-3 минутад үйлчилнэ):
- 10% Кальцийн глюконат 10 мл судсаар 2-3 минутад удаан тарина (Энэ нь калийг бууруулахгүй, зөвхөн зүрхийг гэнэтийн зогсолтоос хамгаална).
2. Калийг эс рүү шилжүүлэх (15-30 минутад үйлчилнэ):
- Богино үйлдэлтэй Инсулин 10 нэгж + 50% Глюкоз 50 мл судсаар дусаах.
- Сальбутамол 10-20 мг утлагаар өгөх.
3. Калийг биеэс гадагшлуулах:
- Гогцоот шээс хөөх эм (Фуросемид), Катион солилцооны давирхай (Калимекс/Локелма), эсвэл Гемодиализ (бөөрний төгсгөлийн шатанд).