Хүүхдийн суулгалтын үеийн усгүйжилт ба шингэн сэлбэх төлөвлөгөө
ДЭМБ-ын усгүйжилтийн ангилал:
1. Усгүйжилтгүй: Ерөнхий байдал тайван, нүд хэвийн, цангаагүй, арьсны нугалаас хурдан тэнийнэ.
2. Дунд зэргийн усгүйжилт (Төлөвлөгөө Б): Цочромтгой тайван бус, нүд хонхойсон, цангаж дуртай ууна, арьсны нугалаас удаан тэнийнэ (<2 сек).
3. Хүнд усгүйжилт (Төлөвлөгөө В): Нойрмог ухаангүй, нүд маш их хонхойсон, ууж чадахгүй, арьсны нугалаас маш удаан тэнийнэ (>2 сек).
Эмчилгээний зарчим:
- Төлөвлөгөө Б: Ууж шингэн сэлбэх давсны уусмал (ORS) эхний 4 цагт 75 мл/кг тооцож уулгана.
- Төлөвлөгөө В: Судсаар Рингер лактат эсвэл 0.9% NaCl 100 мл/кг сэлбэнэ (1 нас хүртэлх хүүхдэд 1 цагт 30 мл/кг, дараагийн 5 цагт 70 мл/кг).
- Цайрын бэлдмэл: Суулгалттай 6 сараас дээш хүүхдэд өдөрт 20 мг тунгаар 10-14 хоног өгнө.